ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

IPO-ийн бэлтгэл ажлын хүрээнд гадаадын хөрөнгийн биржийн шаардлагад

нийцүүлэн компанийн засаглалын зөвлөх үйлчилгээ үзүүлэх


Дугаар: ЭТТ-2018/12-01/ЗҮ-02
 
 

 

1.Ерөнхий мэдээлэл

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК (цаашид "Компани” гэх) нь сайн чанарын коксжих нүүрсний Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг төрийн өмчит хувьцаат компани юм. Тавантолгойн орд нь Улаанбаатар хотоос урагшаа 540 км орчим, Монгол-Хятадын хилийн Гашуунcухайт боомтоос 250 км орчимд зайд өмнийн говийн бүсэд байрладаг.

 

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар "Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон улсын хөрөнгийн биржид компанийн хувьцааны гуч (30) хүртэл хувийг зах зээлийн нөхцөл байдлаас хамааран нэн тэргүүнд арилжаалах (цаашид "IPO” гэх) бэлтгэл ажил хангагдаж байна.

 

2.Шаардагдах үйлчилгээ

 

IPO-ийн бэлтгэл ажлын хүрээнд гадаадын хөрөнгийн биржийн шаардлагад нийцүүлэн компанийн засаглалын зөвлөх үйлчилгээ (цаашид "Үйлчилгээ” гэх) үзүүлэх сонирхолтой зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийг (цаашид "Зөвлөх” гэх) мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.

 

3.Тавигдах шаардлага

 

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан бөгөөд Үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, туршлагатай гэдгээ нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

 

·Компанийн засаглалын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, 5-аас доошгүй жилийн туршлагатай, олон улсад томоохон хэмжээний IPO хийсэн байх.

 

·Уул уурхайн салбарт ижил төстэй үйлчилгээг үзүүлсэн бөгөөд тус салбарын өргөн мэдлэг, туршлагатай байх.

 

·Хөгжиж буй улс орнууд дахь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж байсан туршлагатай, IPO хийх чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээс зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг бүрдүүлэх.

 

 

4.Хураангуй жагсаалтын шалгуур

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "Худалдан авах ажиллагааны тухай хууль" гэх)-ийн 14-16 дугаар зүйлд заасны дагуу тендерт оролцогчийн ерөнхий, санхүүгийн болон техникийн чадавхийн үзүүлэлтийг хангасан Зөвлөхийг сонгож хураангуй жагсаалтад оруулна. Мэдүүлэг ирүүлэх сонирхолтой Зөвлөх нь дээрх шаардлагыг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

4.1. Дээрх 3-р хэсэгт заасан мэдлэг, туршлагыг харуулсан Зөвлөхийн товч танилцуулга. (Тавигдах шаардлага).

 

4.2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн нотолгоо. (холбогдох байгууллага, эрх бүхий байгууллагаас авсан гэрчилгээний хуулбар).

 

4.3. Зөвлөхийн төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөл байдал үүсээгүй байх; (холбогдох байгууллага болон эрх бүхий байгууллагын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэв холбогдох эрх бүхий байгууллагаас тодорхойлолт олгодоггүй бол хуулийн фирмийн эсвэл хуульчийн захидал эсвэл бусад адилтгах баримт бичиг).

 

4.4. Зөвлөх этгээдийн үүсгэн байгуулагдсан улсын татвар, хураамж, төлбөрийг хуулийн хугацаанд төлдөг, өр төлбөргүй болохыг нотлох баримт (эрх бүхий байгууллагаас олгосон тодорхойлолт, хэрэв холбогдох улсын хуулиар тодорхойлолтыг олгодоггүй тохиолдолд хуулийн фирм эсвэл хуульчийн захидал эсвэл өөр бусад адилтгах баримт бичиг).

 

4.5. Дараах нөхцөл байдал үүсээгүй талаарх нотолгоо (хуулийн фирм эсвэл хуульчийн захидал):

 

·Cүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон.

 

·Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий этгээд тогтоосон.

 

·Cүүлийн 3 жилийн хугацаанд авлигалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

·Зөвлөх нь Компаниас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдагболон/эсвэл сонирхлын зөрчилтэй.

 

4.6. Үйлчилгээг үзүүлэх голлох мэргэжилтнүүдийн багийн танилцуулга (боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлага зэргийг нотлох баримт бичиг).

 

4.7. Зөвлөх этгээдийн санхүүгийн чадавхыг нотлох баримт (аудитаар баталгаажсан 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан)

 

4.8. Зөвлөх этгээдийн Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 14.1-д заасан буюу дараах нөхцөл байдал байхгүй талаарх мэдэгдэл. Үүнд:

 

(i)Зөвлөх нь Компаниас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг болон/эсвэл сонирхлын зөрчилтэй.

 

(ii)Tөлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөл үүссэн.

 

(iii)Үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөр төлөөгүй.

 

(iv)Cүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон.

 

(v)Cүүлийн 3 жилийн хугацаанд авлигалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

 

Дээр дурдсан материалыг шаардлагын дагуу ирүүлээгүй Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шаардлагыг хангаагүй бол Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 36.7-ийн дагуу хураангуй жагсаалтад оруулахгүй байх үндэслэл болно.

 

5.Мэдүүлэг ирүүлэх

 

Сонирхсон Зөвлөхүүд мэдүүлгээ Англи хэл дээр бэлтгэж шуудангаар эсвэл биечлэн доорх хаягаар 2018 оны 12дугаар сарын 17-ныөдрийн 17 цаг 00 минутын (Улаанбаатарын цаг) дотор ирүүлнэ үү.

 

Хаяг: Мэдүүлэг-Компанийн засаглалын үйлчилгээ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Монгол Улс

Улаанбаатар хот-14240

Чингэлтэй дүүрэг,

1-р хороо, Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв

Хэнд: О.Лхагвабазар

 

Цахим хаяг: Lkhagvabazar.o@erdenestt.mn

Утас: +976-70147585 (783)

 

Зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр мэдүүлэг ирүүлэхийг зөвшөөрөхгүй.

 

Тодруулгыг цахим хаяг эсвэл утсаар лавлаж болно. Lkhagvabazar.o@erdenestt.mn эсвэл +976-70147585 (783) дугаараар О.Лхагвабазар-тай холбогдоно уу.