“CAREER EXPO-2018 “-д оролцлоо

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдрийг угтан зохион байгуулсан "Career expo” нээлттэй ярилцлага, уулзалт зөвлөгөөнд оролцлоо.

Ажил олгогч эздийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 11-р сарын 30-ны өдөр Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Компанийн Хүний нөөц, Сургалт судалгааны хэлтсийн төлөөлөл энэхүү зөвлөгөөний үеэр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар харилцан мэдээлэл солилцлоо.