Үнийн санал авах урилга

"Эрдэнэс-Тавантолгой”ХК нь сонгогдсон эрх бүхий оролцогчдоос Компанийн видео танилцуулга, шторк хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тус үнийн санал ирүүлэх сонирхолтой оролцогчид нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Өмнө нь Монголын томоохон компаниудын болон олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагааны видео шторкуудыг чанарын өндөр түвшинд хийж байсан туршлагатай байх.

-Мэргэжлийн ур чадвартай, 10-с доошгүй багийн бүрэлдэхүүнтэй (график, монтаж, найруулга, зургийн дарга, зураглаач зэрэг) байх

-Зураг авалтыг гүйцэтгэх өндөр чанарын техник тоног төхөөрөмжтэй байх (DJI дрон, 4К нягтаршилтай, slow motion камер, энгэрийн микрофонтой байх/

-Гэрэлтүүлгийн жагсаалтыг гаргасан байх

-Богино хугацаанд ажил гүйцэтгэх чадвартай байх

-Уул уурхайн салбарын видео шторк хийж байсан туршлагатай байх

-Зураг авалтанд орох жүжигчидийн багийг гаргах боломжтой байх

-Монголын байгаль, говь, хотын зураглалын дата баазтай байх

- Хамгийн сайн хийсэн 5 ширхэг видео таницуулгаа файл хэлбэрээр авчирах

 Үнийн саналыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирvvлнэ үү.

  

Үнийн саналыг;

"Эрдэнэс -Таван толгой” ХК

 

Финанс төв, 5 давхар 503 тоот өрөө

Жигжиджавын-8, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Улаанбаатар хот, Монгол улс Утас:70118484-107, Факс:70118464

Е-mail: bat-amgalan.o@erdenestt.mn хаягаар ирүүлнэ.