Цогтцэцийн 4 багийн иргэдтэй уулзлаа

Цогтцэцийн 4 багийн иргэдтэй уулзлаа

Эх сурвалж erdenestt.mn /2018.11.5/

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Уурхайн захиргааны хэлтсийн дарга Ж.Алдармаа, Байгаль Орчны ахлах мэргэжилтэн Т.Нурболат нарын компанийн төлөөлөл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх, Өгөөмөр багийн иргэдтэй 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр уулзлаа.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК болон Өмнөговь аймаг, Цогтцэций сумын хооронд 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тодорхой ажлуудыг хийж эхэлсэн нь орон нутгийн иргэдийн зүгээс чамгүй талархал хүлээж буйг уулзалтын үеэр онцлов.

Багийн иргэд Цогтцэций сумаас "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн кэмп хүртэлх авто зам барих ажлын талаар тодруулж байлаа.

Уг замын 2.2 км-ийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулах бөгөөд ойрын өдрүүдэд замын ажлыг эхлүүлэх аж.

Харин үлдсэн 16 км авто замын барилгын ажлыг "Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд эхлүүлж, үргэлжлүүлэн байгуулж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.

Мөн энэ өдөр уурхайн нөлөөллийн бүсэд оршдог Цагаан-Овоо багийн иргэд уурхайн үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай мэдээллүүдээ албаны хүмүүсээс авлаа.

Цогтцэцийн 4 багийн иргэдтэй уулзлаа

Цогтцэцийн 4 багийн иргэдтэй уулзлаа