ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018 оны 11 сарын 07

 

Уаз-Фургон маркийн түүнтэй дүйцэх автомашин нийлүүлэгчийг

сонгон шалгаруулах ЭТТ/201808320-1 дугаар бүхий

нээлттэй тендер шалгаруулалт

"Эрдэнэс-Тавантолгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уаз-Фургон маркийн түүнтэй дүйцэх автомашин нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:

Төсөвт өртгийн 2 хувь буюу 1,200,000/Нэг сая хоёр зуун мянга/ төгрөгний тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

 

Үүнд:

Борлуулалтын орлого: 2016, 2017 онуудын нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, нотариатаар баталгаажсан аудитын дүгнэлтийн хамт

Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2017 онд ашигтай ажилсан байх.

Тендерийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутанд "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 1 давхарт 101 тоот хурлын өрөөнд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Хаяг: "Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот

Утас:70118585 (дотуур утас 104)

Е-mail: gonchigtseren.ts@erdenestt.mn

Харилцах ажилтан: Ц.Гончигцэрэн