10.4 км шороон замын засварын ажлыг амжилттай гүйцэтгэлээ

10.4 км шороон замын засварын ажлыг амжилттай гүйцэтгэлээ

10.4 км шороон замын засварын ажлыг амжилттай гүйцэтгэлээ

 

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн засмал зам хүртэлх 10.4 км шороон замын засварын ажлыг компаниас сар бүр тогтмол хугацаанд хийдэг.

Ийнхүү зам засварын ажлыг тогтмол хийснээр нүүрс тээвэрлэлтийн машины аюулгүй байдлыг хангах, осол аваар, эрсдэлийг бууруулах, экспортын нүүрсний тээвэрлэлтийн оролт, гаралтын хурдыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ үзүүлсээр байна.

Энэ удаагийг зам засварын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд"Эрдэнэс-Тавантолгой” ХК болон гэрээт олборлогч компаниудын техник хэрэгслийг гарган, богино хугацаанд дэвсэлт хийж дуусгалаа.

Уг ажлыг Цанхийн баруун уурхайн ашиглалтын инженер Б.Энхмөнх удирдан баруун уурхайн Зам Овоолгын Мастер М.Од,Зүүн уурхайн Зам Овоолгын Мастер Б.Эрдэнэбаатар нарын хамт олон богино хугацаанд амжилттайхийж гүйцэтгэв.

10.4 км шороон замын засварын ажлыг амжилттай гүйцэтгэлээ

10.4 км шороон замын засварын ажлыг амжилттай гүйцэтгэлээ

10.4 км шороон замын засварын ажлыг амжилттай гүйцэтгэлээ