ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018 оны 11 дүгээрсарын 06 -ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: " Зөөврийн гагнуурын аппарат болон 4 баганат автомат өргүүрнийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер” 2 багцтай.

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201808329-1

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Зөөврийн гагнуурын аппарат болон 4 баганат автомат өргүүр” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн2 жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн үнийн дүнгээсбагагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

3.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 1 жил байна. 2016, 2017 онуудадын аль нэг жилд тендерт зарласан барааг гэрээгээр нийлүүлсэн байх /гэрээний хуулбар болон гэрээ дүгнэсэн актыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх /

4.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил байна. 2016, 2017 онуудын нотариатаар баталгаажсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх

5. Тендерийн баталгааны дүн:

Багц№1: Захиалагчийн төсөвт өртгийн 2%-тай тэнцэх мөнгөн дүн байна. /1,300,000 төгрөг буюу нэг сая гурван зуун төгрөг/

Багц№2: Захиалагчийн төсөвт өртгийн 2%-тай тэнцэх мөнгөн дүн байна. /1,000,000 төгрөг буюу нэг сая төгрөг /

Хүчинтэй байх хугацаа: ТШӨХ-д тодорхойлсон тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийн баталгаа нь 73 хоногийн хугацаанд хүчинтэй байна. /2019оны 02 дугаар сарын 18 хүртэл/

Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

Тендерийг 2018 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн 10 цаг 15 минутад "Эрдэнэс- Тавантолгой” ХК Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7011-8585 дотуур утас-564

Факс: 7011-8464

ТЕНДЕРИЙН УРИЛГА