Цогтцэцийн цэцэрлэгт хүрээнд 7 төрлийн 740 ширхэг мод тариаллаа Эх сурвалжerdenestt.mn /2018.11.5/

Цогтцэцийн цэцэрлэгт хүрээнд 7 төрлийн 740 ширхэг мод тариаллаа Эх сурвалжerdenestt.mn /2018.11.5/


 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн орон нутагтай байгуулсан хамтын ажилллагааны гэрээний хүрээндӨмнөговь аймгийнЦогтцэций сумын төвд 2 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажлаа эхлүүлээд байгаа билээ.

Уг ажлын хүрээнд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас2 га цэцэрлэгтхашаа барьж, ус татах цооног өрөмдсөний дээр 740 ширхэг7 төрлийнургамалголт бор, чацаргана, бүйлс, шар хуайс, гүйлс, хайлаасыг 2018 оны 10 дугаарсард багтаан тарилаа.

Орон нутгийн малчдаасбууц авч моднуудаатариалсан бөгөөдцаашидцэцэрлэгтхүрээлэнгийн усалгааг хийхэд шаардлагатай худгийн байрыг ашиглалтад оруулан, усалгааг хийж, ирэххавраас урьтаж мод ургуулахад шаардагдах бусад байгууламжуудыгбайгуулахаар ажиллаж байна.

Компаниас2019-2020 оны хооронд цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн тохижилт болох усан оргилуур, гэрэлтүүлэг, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, явган хүний зам, сандал, сүүдрэвч, хогийн сав, ногоон байгууламжийг тордох зэрэг ажлыг тус тус гүйцэтгэнэ.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон цэцэрлэгт хүрээлэнг 2020 онд Цогтцэций сумынхандхүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйбайгаа юм.