Тендерийн урилга

Огноо: 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Төслийн нэр: Нийгмийн хариуцлагын хүрээнд "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хагалгааны өрөөг тохижуулах”

Дугаар: ЭТТ/201901336

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Нийгмийн хариуцлагын хүрээнд "Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хагалгааны өрөөг тохижуулах” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байна.

2. Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байх.

3. Ижил ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу2017, 2018 онуудын аль нэг жилд эмнэлэгийн засвар үйлчилгээ гүйцэтгэсэн байх

4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2017, 2018 онуудын санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх

5. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 2% буюу 4,000,000 /дөрвөн сая / төгрөг

Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад "Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ. 

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7011-8585 дотуур утас-107

Факс: 7011-8464

ХАХНХ-ийн мэргэжилтэн С.Ганхүү

Е-mail: gankhuu.s@erdenestt.mn