ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот

 

  1. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-нд Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201802221 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Татварын харилцаатай холбоотой үүссэн маргаанд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил болно.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

 

4.Хуулийн этгээдийн танилцуулга.

5.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. /нотариатаар баталгаажуулан ирүүлэх/

6.Татварын цахим тодорхойлолт. /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/

7.2016, 2017 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх. /нотариатаар баталгаажуулан ирүүлэх/.

8.ШШГЕГ-ын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/

9.Шүүхийн төрөлжсөн архив /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/

10. Захиргаааний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/

11. Татварын харилцаатай холбоотой хэрэг маргаанд 3-аас доошгүй удаа оролцож байсан ажлын туршлагатай байх ба шүүхийн тогтоол ирүүлэх.

12. Татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн ажилтантай байх ба ажилтан нь мэргэшсэн нягтлан бодогч, татварын нягтлан бодогчийн итгэмжлэгдсан гэрчилгээ авснаас хойш тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна. /нотариатаар баталгаажуулан ирүүлэх/

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 11 сарын 08-ны өдрийн 08:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2018 оны 11 сарын 08-ны өдрийн 10:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 70118585-560