ДОТООД ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ШИНЖЭЭЧ

ДОТООД ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ШИНЖЭЭЧ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт "Шинжээч” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Санхүүгийн эрсдэлийн шинжилгээ хийх, асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай;
  • Санаачлагатай, бие дааж ажил гүйцэтгэх болон бүтээлч сэтгэлгээтэй,
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
  • Баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй

 

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 05 дугаар сарын 13-ны дотор "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн анкетыгerdenestt.mnсайтаас татаж, бөглөх

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/