“Эрдэнэс-Тавантолгой” ХК ХАБЭАБО-ны чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ХАБЭАБО-ны чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК ХАБЭАБО-ны чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны хурлыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү хуралд "Эрдэнэс-Тавантолгой” ХК болон хамтын ажиллагаатай гэрээт компаниуд болох "Хишиг-Арвин Индустриал” ХХК, "Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, "Эм Эм И Кью” компанийн төлөөлөл оролцож, ХАБЭАБО-ны баримтлах бодлого, хамтын ажиллагааны чиглэлийн талаар илтгэл тавьж, харилцан санал солилцсоны дээр хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэв.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг уурхайн ХАБЭАБО-ны чиглэлээр компаниас баримталж байгаа бодлогын талаар товч дурдаж хурлыг нээсэн бөгөөд ХАБЭАБО-ны хэлтсийн дарга Ц.Энхтайван ХАБЭАБО-ны чиглэлээр баримтлах бодлого, гэрээт компаниудтай ажиллах хамтын ажиллагааны талаар оролцогчдод тодорхой мэдээлэл өглөө.

Энэ үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ХАБ-ын хууль, дүрэм, эрх зүйн орчин, ХАБЭА-н бүтэц бүрэлдэхүүн, үзлэг шалгалт, хяналт үнэлгээ, төлөвлөлт, тайлан мэдээ, ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллүүдийг оролцогчид авсан юм.

Компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой 43 журам, 25 горим, 80 гаруй маягтыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байсан бөгөөд бүх журам, горимоо дахин хянаж, давхардлыг арилгаж, шүүлт хийсний үр дүнд одоогоор 23 журам, 16 горимыг шинээр батлуулан мөрдөн ажиллахаар болж байна.

Шинээр баталсан журам, төлөвлөгөөнүүдийн эх хувийг гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа компаниудад өгч, чанд мөрдүүлэхийн дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар тусад нь гэрээ байгуулан ажилласнаар аюулгүй, хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл явуулах эрхэм зорилгоо биелүүлэх нөхцөл бүрдэхийг онцоллоо.

Мөн компани олон улсын стандартуудыг нэвтрүүлж баталгаажуулахаар ажиллаж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлснээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015 олон улсын стандартуудын шаардлага хангасан нэгдмэл удирдлагын тогтолцоотой болох юм.

Эрдэнэс Тавантолгой’ ХК-иас уурхайн орчинд ногоон байгууламжийг бий болгохоор ажилласаар ирсэн бөгөөд 2019 оноос хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр "Ногоон говь” хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэхээ энэ үеэр дуулгав.

Эхний ээлжинд Цогтцэций сумын нутагт 80 га газар 100000 ширхэг мод тарьж, арчлан ургуулах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд ‘ногоон хэрэм, ‘ногоон агропарк”, "ногоон уурхай” ‘тоосгүй уурхай’ төслүүдийг шат дараатай хэрэгжүүлэх бөгөөд гэрээт компаниудад эдгээр төслийг хэрэгжүүлэхэд сэтгэл, зүтгэл гарган хамтран ажиллахыг уриалав.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ХАБЭАБО-ны чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ХАБЭАБО-ны чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ХАБЭАБО-ны чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ХАБЭАБО-ны чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа