НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА СШ дугаар: 2019-03-CO

НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА СШ дугаар: 2019-03-CO

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж WSP 4-1 болон WSP 4-2 дугаар овоолгын 3-р давхаргын сул коксжих нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Чанарын дундаж үзүүлэлт:

Нүүрсний төрөл

Total Moisture (Ar)

Ash (db)

Volatile Matter (daf)

G index

Sulfur

Коксжих нүүрс

3.0

18.1

25.8

57

1.15

Хэмжээ: 50,000 тонн буюу түүнээс дээш

Сонгон шалгаруулалтын доод үнэ: 55.5 ам.доллар

Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 30%

Ачилтын хуваарь: Сар бүр 20,000-30,000 тонн

Барьцаа төлбөр: Гэрээлэх хэмжээний тонн тутмын 1 ам.доллар

 

Бүрдүүлэх материал:

1. Хамтарч ажиллах албан хүсэлт

  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал
  • Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл,
  • "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх
  • Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулахыг зөвшөөрсөн эсэх

2.Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд

  • Монгол улсаас нүүрс экспортлож байсан, эсэх

3.Тээвэрлэгч компанийн мэдээлэл

  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө

4.Санхүүгийн чадамжийг нотлох баримт

5.Бизнес төлөвлөгөөний хураангуй

  • Зах зээлийн судалгаа
  • Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал
  • Борлуулалтын төлөвлөгөө
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө

6.Маягт.02-ийг бөглөсөн байх.

Материал хүлээн авах хугацаа: 2019-05-14-ны 17:30 цаг хүртэл

Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 909 тоот

Холбогдох утас: 70118585-ext.-203