1072 хувьцаа мэдээллийн төв”- ийн тоон мэдээ

1072 хувьцаа мэдээллийн төв”- ийн тоон мэдээ

 

  

1072 хувьцаа мэдээллийн төв”- ийн тоон мэдээ 

"Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн "1072 хувьцаа мэдээллийн төв” 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсанаар иргэд олон нийтэд мэдээллээ бодитой эх сурвалжаас шууд авах, санхүү хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжууд нэмэгдээд байгаа билээ.

Тус төв өнгөрсөн 7 долоо хоногийн баасан гарагийн байдлаар нийт 15.856 иргэнд оффис дээрээ зөвлөгөө өгч, 2800 иргэнийг сургалтад хамруулж, 1800-1072 лавлах утсаар 47.408 иргэнд мэдээлэл өгч, "1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан 521.900 иргэнтэй харилцсан байна.

Мөн 7 хоног бүрийн лхагва гарагийн 13:30 цагаас танхимдаа сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж хэвшсэн бөгөөд цаашид сургалтын давтамж, хамрах хүрээг нэмэгдүүлэн ажиллана.