“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр завсарласан ээлжит бус хурал нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 10.00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв хаягт байрлах "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн байранд үргэлжлэн хуралдана.

Хурлаар хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлын хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох, сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.

Энэхүү хурал нь өмнөх завсарласан хурлын үргэлжлэл тул зөвхөн өмнөх хуралд бүртгүүлэн оролцсон хувьцаа эзэмшигчид оролцоно.

Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс

Цахим хаяг: www.erdenestt.mn

Утас: 70118585 -117

Цахим шуудан: info@erdenestt.mn