ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот


1. "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ХАБЭА-той холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201802215 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг цахим тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д "MNS:ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо” стандарт, "MNS:ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо” стандарт, "MNS:ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцоо” стандартуудыг нэвтрүүлэхэд техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг үзүүлэх.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;

3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.3.Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл: Сүүлийн 2 жилийн буюу 2016, 2017 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажуулсан байх/;

3.4.Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ, Тодорхойлолтоор татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/;

4.Сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх /2016, 2017 он/

5.Гадаадын хуулийн этгээд оролцож болно.

6.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mnхаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр,Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 70118585-560