Сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

Сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

"Эрдэнэс-Тавантолгой” ХК Цогтцэций сумын 1147 иргэнийг 2018 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
 Улаанбаатар хотоос Цогтцэций сумыг нарийн мэргэжлийн эмч нар очиж ажилласан бөгөөд үзлэгийн үеэр яаралтай 4 мэс ажилбарыг сумын эмнэлэгт хийсэн нь амжилттай болов. 
Сумын иргэд, орон нутгийн удирдлагуудын  зүгээс эмч нарын баг болон "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархалаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.
Үзлэгийн үеэр иргэдийн зүгээс шүдний эмнэлгийн үйлчилгээ дутмаг байдаг тул энэ тал дээр цаашид дэмжиж  ажиллана уу гэсэн хүсэлтийг  гаргаж байлаа