“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв хаягт байрлах "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн байранд болно.

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудал;

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье. 

Хувьцаа эзэмшигчид ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал болон хуралтай холбоотой баримт бичгийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.

Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс

Цахим хаяг: www.erdenestt.mn

Утас: 70118585 -117

Цахим шуудан: info@erdenestt.mn