ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 04 сарын 12

Тоноглогдсон эмнэлгийн машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ201901043 дугаартай нээлттэй тендер шалгаруулалт

 

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Тоноглогдсон эмнэлгийн машин нийлүүлэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байх ба тендерийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерийн үнийн дүнгээс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт

Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Үйлдвэрлэгч, дистрибютер, албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/

Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутанд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Хаяг: "Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Утас:70118585 (дотуур утас 107)