ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: "Хогны машин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер”

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901044

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Хогны машин” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн (2017, 2018 он) аль нэг жилд борлуулалтын орлого нь тухайн тендер шалгаруулалтын батлагдсан төсөвт өртөг 171,600,000 /зуун далан нэгэн сая зургаан зуун мянга / төгрөгөөс багагүй байх.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Батлагдсан төсөвт өртгийн 30%-иас буюу 51,480,000 /тавин нэгэн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөс багагүй байх.

3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн (2017, 2018 он) аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтын хамт ирүүлэх.

4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт.

5. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өргийн 2 хувь буюу 3,432,000 /гурван сая дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөг.

Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 10 минутад "Эрдэнэс- Тавантолгой” ХК Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7011-8585 дотуур утас-516

Факс: 7011-8464

ХАХНГ-ын мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ