“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ


2018 оны 09 дүгээр сарын Улаанбаатар хот

13-ны өдөр

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн уурхайд 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Ашиглалтын ерөнхий инженер (1)-ийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

1.Уулын хэлтсийн АШИГЛАЛТЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн технологийн процесст мөрдөгдөж байгаа бүх паспорт, горимуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өдөр тутам мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах.

 

Тавигдах шаардлага:

 

· Уулуурхайн ашиглалтын инженер, технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

· Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн байх;

  • Мэргэжлээрээ 6-аас дээш жил ил уурхайн чиглэлээр ажилласан, үүнээс 2-оос доошгүй жил нь удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах өндөр чадвартай;
  • Ажлын талбарт бодит манлайллыг үзүүлж, шинэчлэл хийх чадвартай байх;
  • Уулын олборлолтын явц, чанар, хугацаанд хяналт шинжилгээ, үнэлгээг хийх;
  • Олборлолтын арга технологийг сайжруулах санал, зөвлөгөө боловсруулах;
  • Ил уурхайн ашиглалтын ажлыг удирдан, зохион байгуулах, удирдах;
  • ХАБЭАБО-ны холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын мэдлэг чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой байх;

 

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2018 оны 09 дүгээр сарын 20ы дотор "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

•"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн анкет (3×4 хэмжээтэй 1% цээж зураг)

•Диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар

•Иргэний үнэмлэхний хуулбар

•Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд зөвхөн урьдчилсан жагсаалтад багтсан хүмүүстэй холбоо барьж ярилцлага хийнэ.

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/

 

СУРГАЛТ, СУДАЛГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА