"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

2018 оны 09 дүгээр сарын Улаанбаатар хот 10-ны өдөр

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн төв оффис болон уурхайд доорх ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд: 

  • Төлөвлөлтийн ахлах инженер
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн
  • Орон нутаг хариуцсан суурин төлөөлөгч
  • Хуульч
  • Нягтлан бодогч
  • Хэвлэлийн ажилтан
  • Дохиочин

1.Уул уурхайн хэлтсийн ТӨЛӨВЛӨЛТИЙН АХЛАХ ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэгТавантолгой ордыг үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй техник технологиор иж бүрэн ашиглах ашиглалтын системийг оновчлох, ордыг ашиглах бодлого боловсруулж, жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө тайлан, зураг төсөл, бусад холбогдох төлөвлөлтүүдийг боловсруулах. 

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн ашиглалтын инженер, технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Дипломын голч дүн 3.0-аас дээш байх;
  • Уул уурхайн чиглэлийн Micromine, Minex мэргэжлийн программ дээр ажиллах өндөр чадвар, туршлагатай;
  • Нүүрсний ил уурхайд төлөвлөлтийн инженерээр ажиллаж байсан туршлагатай;
  • Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;

2.ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН-ий ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэгХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны чиглэлийн хууль тогтоомжийн дагуу ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангуулж, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгон хэвшүүлэн ажиллах. 

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн ашиглалт, механикийн эсхүл ХАБЭА-н чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой байх;
  • ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ил уурхайн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Ажлын талбарт бодит манлайллыг үзүүлж, шинэчлэл хийх чадвартай байх;
  • ХАБЭАБО-ны холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын мэдлэг чадвартай;
  • Ослын судалгаа болон эрсдлийн үнэлгээ хийх чадвартай; 
  • ХАБЭАБО болон Олон улсын OSHAS 18001, ISO 14001 стандартын талаар мэдлэгтэй; 
  • Англи хэлний мэдлэгтэй;
  • Уул уурхайн болон техникийн мэдлэг сайтай тухайн чиглэлээр бусдад заавар зөвлөгөө өгөх чадвартай байх

 

3.ОРОН НУТАГ ХАРИУЦСАН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэгКомпанийн болон нутгийн удирдлагын ажлын уялдаа холбоог хангаж, орон нутагт зохион байгуулагдаж байгаа компанийн үйл ажиллагааг төлөөлөн оролцох.

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой байх;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай;
  • Тууштай ажиллах хүсэл, эрмэлзэлтэй;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн байх
  • Орон нутгийн иргэн бол давуу тал болно.

4.ХУУЛЬЧ-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээний хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө өгөх;
  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмын хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө өгөх;
  • Компанийн удирдлага болон бүтцийн нэгжийг хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах;
  • Компанийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу авах, сунгуулах ажлыг гүйцэтгэх;
  • Захирлын тушаал, шийдвэр, компанийн бүх төрлийн албан бичгийн эрх зүйн үндэслэлийг хянах, зөвлөх;

Тавигдах шаардлага:

  • Хууль, эрхзүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
  • Англи эсхүл Хятад хэлний бичгийн болон ярианы чадвартай;
  • Гэрээ хэлцэл, хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвартай
  • Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлж байсан туршлагатай.

5.Уурхайн Захиргаа, удирдлагын хэлтсийн НЯГТЛАН БОДОГЧ-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэгУурхайн хөрөнгө материалын нөөцийн хэрэгцээг тодорхойлох, зарцуулалтад хяналт тавих, түлш, тос, сэлбэг, бараа материалын хөдөлгөөн бүртгэлийг хариуцах, орлого зарлагын баримтад боловсруулалт хийж уурхайн зардлын тайланг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах.

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох, бүртгэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой байх;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Нягт нямбай, зарчимч, тооцоолон бодох чадвартай;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах

6.ХЭВЛЭЛИЙН АЖИЛТАН-ы ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэгКомпанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг бэлтгэн боловсруулж, олон нийтэд хүргэх, түүнд хяналт тавих, компанийн удирдлагыг мэдээллээр шуурхай хангах. 

Тавигдах шаардлага:

  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Өдөр тутмын сонин болон ТВ-ийн салбарт ажиллаж байсан туршлагатай;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай;
  • Ажлын талбарт бодит манлайллыг үзүүлж, шинэчлэл хийх чадвартай байх;
  • Англи хэлний зохих түвшиний мэдлэгтэй;

7.Уурхайн Ачилт, экспортын албаны ДОХИОЧИН-ы ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн ачилтын талбай, автожин, авто парк, авто замын нэр заасан өндөр ачаалал бүхий хөдөлгөөн саатаж болзошгүй уулзвар газруудад хөдөлгөөнийг биечлэн түргэн шуурхай зохицуулах. 

Тавигдах шаардлага:

  • Өмнө нь ажиллаж байсан туршлагатай байх;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай;
  • Тууштай ажиллах хүсэл, эрмэлзэлтэй;
  • Орон нутгийн иргэн бол давуу тал болно. 

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2018 оны 09 дүгээр сарын 20ы дотор "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материалууд: 

"Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн анкет (3×4 хэмжээтэй 1% цээж зураг)
Товч намтар /СV/ англи болон монгол хэлээр /зөвхөн хуульчийн ажлын байран дээр/
Диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар

•Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд зөвхөн урьдчилсан жагсаалтад багтсан хүмүүстэй холбоо барьж ярилцлага хийнэ.

Холбоо барих хаяг: 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот, 

Утас: 976-70118585 /307, 310/

СУРГАЛТ, СУДАЛГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА