ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Хэвлэлийн мэдээ


"Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас цаг үеийн асуудлаар 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

”Эрдэнэс-Тавантолгой” ХК дэргэдээ орон тооны бус ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ байгуулахаар шийдвэрлэлээ. Анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж байгаа юм. Зөвлөл нь Мэдээллийн ил тод, нээлттэй байдал, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, Авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 3 чиглэлд ажиллах бөгөөд нийт 9 гишүүнтэй байна. Гишүүдийг олон нийтийн оролцоог хангасан байдлаар иргэдийн дундаас нэр дэвшүүлэх, санал асуулга явуулах хэлбэрээр шалгаруулна. Өнөөдөр 12.00 цагаас олон нийтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам компанийн цахим хуудсанд тавигдан, нэр дэвшүүлэх үйл явц 14 хоног, сонгон шалгаруулах үйл явц мөн 14 хоногийн хугацаанд үргэлжлэнэ. 

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЫГ ТОГТМОЛ МЭДЭЭЛЖ, НЭЭЛТТЭЙ 
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ШАЛГАРУУЛЖ АВНА

Компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй, ил тод байдлыг хангах хүрээнд "Эрдэнэс Тавантолгой” ХК шинээр гарч буй ажлын байрны талаарх мэдээллийг компанийн цахим хуудсанд тогтмол байршуулж, тухай бүр нь НЭЭЛТТЭЙ СОНГОЛ ШАЛГАРУУЛАЛТ явуулж байхаар боллоо. Цахим мэдээллийн хуудасны "Ажилд урьж байна” буланд компанийн өөрийн болон гэрээт, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч бүхий л компаниудад бий болсон ажлын байрны мэдээллийг нээлттэй зар хэлбэрээр байршуулж, тавигдсан шаардлагын дагуу бүртгэж, сонгон шалгаруулалт явуулж ажиллахаар боллоо.

НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРЭЭР СОНГОН 
ШАЛГАРУУЛЖ, БОРЛУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЛОО.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдснаас хойш нийт хугацаанд нүүрс худалдах 173 гэрээ байгуулж байснаас 2018 онд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР, ХАМГИЙН САЙН ҮНЭ ӨГСӨН, санхүүгийн өндөр чадамж бүхий компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд АНХ УДАА ИЛ ТОД БОЛГОЛОО. Нүүрс худалдах урилга, ямар аж ахуйн нэгжтэй, ямар үнээр, хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаарх мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсны цахим хуудас "erdenestt.mn”-д ил тод байршуулсан тул сонирхсон хүн бүхэн танилцах боломжтой юм.