ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг үндэслэн"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2018 оны 9 дүгээрсарын 17-ны өдрийн 11.00 цаг хүртэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга хүлээн авна. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

 

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙНТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХТАЙ

ХОЛБОГДСОН ДЭЛГЭРЭНГҮЙ МАТЕРИАЛ

 

2018.9.10 Улаанбаатар хот

 

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарласны дагуу дараах дэлгэрэнгүй материалыг мэдээлж байна:

 

Дараах нийтлэг шаардлага болон чиглэл тус бүрээр заасан тусгай шаардлага хангасан 4 хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна:

 

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

 

1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;

2. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй, бөгөөд тухайн компанитай өрсөлдөх адил төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй байх;

3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;

4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй;

5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;

6. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;

7. Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсрол, хандлагаараа салбартаа болон дотоод, гадаадад танигдсан, туршлагатай байх;

8.Ял, шийтгэлгүй байх;

9. Зээл, батлан даалт, баталгааны хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх

10. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.

 

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Олон улсын эдийн засаг, санхүүгийн чиглэлээр - 1:

a)Эдийн засаг, санхүү, олон улсын харилцааны аль нэг мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;

b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх;

c)Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан удирдах албан тушаал эрхэлж байсан ажлын туршлагатай байх;

d)Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх;

e)Томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийх туршлагатай байх;

 

 

1. Үнэт цаасны болон хөрөнгийн зах зээлийн чиглэлээр - 1

a)Бизнес, хөрөнгийн удирдлагын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;

b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх;

c)Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй байх /олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;

d)Дотоод гадаадын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах ажилд оролцож байсан туршлагатай байх ;

e)Санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай байх.

2. Хууль эрх зүйн чиглэлээр - 1

a)Эрх зүйч эсхүл олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;

b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх, үүнээс 5-аас доошгүй жил хуульчаар ажилласан байх;

c)Хуульчийн мэргэшлийн шалгалт өгч, эрх авсан байх /олон улсын хуульчийн мэргэшлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;

d)Хөрөнгийн зах зээл, татвар, бизнесийн эрх зүйн чиглэлээр компани, аж ахуйн нэгж, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх;

e)Уул уурхайн салбарт хөрөнгийн зах зээл, IPO чиглэлээр ажиллаж байсан туршлага давуу тал болно.

3. Уул уурхайн чиглэлээр -1

a)Уул уурхайн инженер, эдийн засгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;

b)Уул уурхайн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно;

c)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;

d)Нүүрсний уурхайд эдийн засаг, төлөвлөлт, хяналт, менежментийн чиглэлээр ажиллаж байсан, уул уурхайн төслүүдэд шинжээч, зөвлөх хийж байсан бол давуу тал болно;

e)Компанийн засаглал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх. /IPOбосгосон төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно./

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн аль чиглэлийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);

2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлуулсэн хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ТҮЦ машины лавлагаа байж болно/;

7. Иргэний ял шийтгэлтэй эсэх цагдаагийн байгууллагын лавлагаа;

8. Шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт;

9. Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

10. "Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүйтухай” банкны тодорхойлолт;

11. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд;

12. Шаардлагатай гэж үзсэн бусад материал.

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цаг хүртэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн (Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв) 1 дүгээр давхар, 2тоот өрөөнд Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга хүлээн авна.

 

АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

 

Нэмэлт мэдээллийг 70118585 (116) дугаарын утаснаас авна уу.


"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК