“Эрдэнэс-Тавантолгой” ХК орон нутгийн боловсролын салбарыг дэмжин ажиллаж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК орон нутгийн боловсролын салбарыг дэмжин ажиллаж байна

"Эрдэнэс-Тавантолгой” ХК болон Өмнөговь аймаг, Цогтцэций сумтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд "Багшийн хөгжил ба Чанартай сургалт” сэдэвт сургалтыг 2018 оны 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг сургалтыг "Эрдэнэс-Тавантолгой” ХК, МУБИС-тай хамтран орон нутагтай байгуулсан гэрээний хүрээнд анх удаа зохион байгуулсан бөгөөд сургалтад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 2 сургууль, 3 хүүхдийн цэцэрлэгийн нийт 127 багш сурган хүмүүжүүлэгчид оролцов. 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарыг дэмжсээр ирсэн бөгөөд 2013 оноос хойш уламжлал болгон одоогийн байдлаар нийт 166 орон нутгийн оюутанд сургалтын тэтгэлэг олгоод байна.

Компанийн 2018 онд орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Даланзадгад хотноо 1200 хүүхдийн хүчин чадал бүхий ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн "Эрдэнэс-Тавантолгой” цогцолборыг 2019-2020 онуудад барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.