Цанхи хотхоны шинэ номын сан үүдээ нээлээ

Цанхи хотхоны шинэ номын сан үүдээ нээлээ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн залуусыг оюуны мэдлэгээ дээшлүүлж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх ая тухтай сайхан боломжийг компаниас олгож, шинэ номын сан байгуулж өглөө. 

Цанхи хотхоны номын сангийн нээлт 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр болж, компанийн удирдлагууд болон ажилтнууд оролцсон бөгөөд номын цагаан буян дэлгэрч байх сайхан ерөөлийг энэ үеэр өргөлөө. 
Уурхайн номын сан нь одоогоор 300 гаруй төрлийн шинжлэх ухаан, танин мэдэхгүй, дэлхийн болон монголын сонгодог уран зохиолын чиглэлийн номоор фондоо арвижуулаад байгаа юм. 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр хувийн зүгээс 75 ширхэг номыг уурхайн номын сандаа хандивласнаа гардуулж, сайн мэргэжилтэн болж, сайхан амьдрах чадвар эзэмшихэд тань ном ямагт тусалдаг болохыг хэлээд номын сангийнхаа байнгын үйлчлүүлэгч байж, мэдлэгийн хүрээгээ тэлж байхыг хүслээ.

Цанхи хотхоны шинэ номын сан үүдээ нээлээ

Цанхи хотхоны шинэ номын сан үүдээ нээлээ

Цанхи хотхоны шинэ номын сан үүдээ нээлээ