ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУВЬ ХҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН ЗАРЛАЛ

ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУВЬ ХҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН ЗАРЛАЛ


 

1."Эрдэнэс-Тавантолгой” ХК-нд Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201802221 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн /хувь хүний баг нь 3-аас дээш гишүүнтэй байна./-ийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн татварын харилцаатай холбоотой үүссэн маргаанд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил болно.

3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх баг нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

Үүнд:

3.1.Зөвлөх багийн танилцуулга.

 

3.2.Багийн ахлагч:

 

1.Хууль зүйн шинжлэх ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй хуульч, хуульчаар 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

Багийн ахлагчийн мэргэжлийн диплом, хуульчийн гэрчилгээ буюу өмгөөлөх эрхийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүдийн материалыг нотариатаар гэрчлүүлсэн байна./

2.Татварын харилцаатай холбоотой хэрэг маргаанд оролцож байсан туршлагатай байна.

Шүүхэд оролцож байсан шүүхийн шийдвэрийг хавсаргана.

3.3. Багийн нэг гишүүн нь мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн цол зэргийн аль нэгийг давхар авсан байх, эрх аваад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

Мэргэжлийн диплом, мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

4.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ доорх хаягаар 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 11:00 цагаас өмнө уламжлалт аргаар ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 502 тоот.

Утас: 70118585-560