ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1] : 2018.08.23

Тендер шалгаруулалтын нэр: Авто ачигч нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар:ЭТТ/201808327

 

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос АВТО АЧИГЧ-2 ширхэг–ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) www.tender.gov.mn хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 оны аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь Төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн 30%-аас багагүй байх /Засгийн газрын бонд, Банкны тодорхойлолт ирүүлэх/

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт / нотариатаар баталгаажуулж ирүүлэх/

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд нь хийж гүйцэтгэсэн байх. Гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэргийг ирүүлэх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан, орчуулгын хамт/

 

 

 

Тендерийн хамт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[2] ирүүлнэ.

 

Тендерийг 2018.09.25-ны өдрийн 09:30 цагаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан ЦАХИМ-аар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018.09.25-ны өдрийн 09:50 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:[3] ТИЙМ

Дотоодны давуу эрх тооцох эсэх.[4] ҮГҮЙ

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Финанс төв, 1 дүгээр давхар 104 тоот, Жигжиджавын-8,

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, Монгол улс

Утас:70118484, Дотуур утас-104 Худалдан авалт, ханган нийлүүлэлт

хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батболд

 



[1] Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2] Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

[3] Гадаадын этгээдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй бол "Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй” гэж бичнэ.

[4] Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь "Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.