“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ


2018 оны 08 дугаар сарын Улаанбаатар хот

06-ны өдөр

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллах ЗӨВЛӨХ, СУРГАГЧ БАГШ (1)-ийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

1.Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ЗӨВЛӨХ, СУРГАГЧ БАГШ -ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутаг руу чиглэсэн боловсролын чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, орон нутгийн багш нарыг хөгжүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, багшлах ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөх, туслах, мэргэжлийн заах арга зүйгээр ханган ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Боловсролын чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Боловсролын байгууллагад 5 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, сургалтын үр дүн, үр нөлөөг үнэлэх, суралцагч нарт зориулсан гарын авлага боловсруулах;
  • Сургалт зохион байгуулах, зөвлөн туслах, хамтран ажиллах чадвартай;
  • Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Сургалтын байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих, харилцааны өндөр соёлтой;
  • Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай;
  • Хөдөө, орон нутагт ажиллах боломжтой байх;
  • Багшлах эрхийн үнэмлэхтэй.

Давуу тал:

  • Тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй бол давуу тал болно.
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай (Гадаад, дотоодын олимпиадад сурагчдыг бэлтгэн оролцуулдаг бол давуу тал)

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2018 оны 08 дугаар сарын 20ы дотор "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

•"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн анкетыг www.erdenestt.mn сайтаас татаж, бөглөх

•Товч намтар

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/

 

 

 

 

 

СУРГАЛТ, СУДАЛГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА