ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

Огноо: 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр

Нэр: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэлийн тодотгол, шинэчлэл боловсруулах ЭТТ/201802205-1 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт /цахим/

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь "Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэлийн тодотгол, шинэчлэл боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зорилго:

Тавантолгойн ордын уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрийн "Техник-Эдийн засгийн үндэслэл”-д тодотгол шинэчлэл хийж "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.

 

Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

·Компанийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх

·Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх

·Холбогдох тусгай зөвшөөрлийг нотариатоор баталгаажуулан ирүүлэх

·Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт ирүүлэх /2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Татварын байгууллагын цахим тодорхойлолт ирүүлэх /2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Харъяа дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт ирүүлэх/2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлэх

·Сүүлийн 5 жилийн аль нэг жилд Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх /хүснэгтээр дэлгэрэнгүй ирүүлнэ/

·Сүүлийн 5 жилийн аль нэг жилд ижил төстэй зөвлөх үйлчилгээ хийсэн гэрээний хуулбар нотариатаар баталгаажуулан ирүүлэх.

·Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын талаарх мэдээлэл ирүүлэх.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 1-р давхар, 104 тоот.

Утас: 70118585-104

Холбоо барих ажилтан:

С.Ганхүү