“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр

"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн Дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн албанд Гидротехникийн инженер (1)-ийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

1. Дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн албанд ГИДРОТЕХНИКИЙН ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ус хангамжийн төсөл хэрэгжих явцад усны барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төслийн шатнаас төслийн талбайд баригдаж дуусах хүртэл ажлын төлөвлөлт, явц, гүйцэтгэлд инженерийн хяналт тавьж мэргэжлийн ажилчдын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгон хэвшүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Гидротехникийн инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Мэргэжлийн программууд дээр ажилладаг байх, усны барилга байгууламжийг зураг уншдаг байх
  • Төслийн ТЭЗУ боловсруулах ажилд оролцон энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож байсан туршлагатай байх
  • Бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой санхүү, эдийн засаг, инженеринг, техник, технологи, байгаль орчны талаар өргөн мэдлэг, мэдээлэлтэй, түүнийг практик дээр хэрэгжүүлсэн туршлагатай байх
  • Оффиссын хэрэглээний программууд дээр ажиллах мэдлэг, чадвартай байх
  • Ажлын ачаалал даах, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Ажлын талбарт бодит манлайллыг үзүүлж, шинэчлэл хийх чадвартай байх;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;

 

 

 

 

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2018оны 08дугаар сарын .....14ий дотор "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

• "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн анкетыг www.erdenestt.mn сайтаас татаж, бөглөх

• Товч намтар

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/

 

 

 

 

СУРГАЛТ, СУДАЛГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА