ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1."Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах R-ЭТТ/201802231 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн нөөц сан үүсгэх төлөвлөгөө боловсруулж, үнэлж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээ болно.

 

3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;

3.2. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2016, 2017 оны санхүүгийн тайлан;

3.3. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажлын дундаж орлого 200.0 сая төгрөгөөс дээш байх;

3.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулж байсан туршлагатайг нотлох баримт ирүүлэх бөгөөд тухайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан байна.

 

4.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 09:00 цаг–ийн дотор ирүүлнэ үү.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 1-р давхар, 106 тоот.

Утас: 70118585-107