ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019 оны 04 дүгээрсарын 01-ний өдөр Улаанбаатар хот

 

1."Эрдэнэс-Тавантолгой” ХК нь "Ажилчдын хотхоны уурын зуухны зураг төсөв хийх” ЭТТ/201901036-2 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь уурхайд шинээр баригдах уурын зуухны барилга барих, халаалтын тогоо угсрах ажлын зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах болно. 

3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

·Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг

·Улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/

·Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон Эрчим хүчний барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах /хуучин/ 1.2.1-1.2.2, 1.3.6 тусгай зөвшөөрөл, /шинэ/ ЗТ-3.8, ЗТ-3.1, Эрчим хүчний яамнаас олгодог 03.9.1 тусгай зөвшөөрөл /Нотариатаар батлуулсан хуулбар, гэрээний хамт. Ажил гүйцэтгэх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахгүй байх/

·Байгууллагын танилцуулга; /товч/

·Татварын цахим тайлангийн системээс авсан өргүй татварын тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/

·Харъяадүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/

·Иргэний хэргийн шүүхийн /Шүүхийн төрөлжсөн архив/тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/

·Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/

·Сүүлийн 5 жилийн аль нэг жилд уурын зуухны барилгын зураг, халаалтын тогоо угсрах ажлын зураг төсөл, төсөв боловсруулах ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн байх. Тухайн ажлуудын гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт зэргийг ирүүлнэ. Аль нэг гэрээний үнийн дүн төсөвт өртгөөс багагүй байна.

·Голлох инженер техникийн ажилтангууд нь 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. /Нотлох баримт ирүүлэх/

·Голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, гэрчилгээ зэргийг нотариатаар баталгаажуулан ирүүлэх /Нийгмийн даатгалын дэвтэр, тушаалын хуулбар хавсарган ирүүлэх/

·Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо сүүлийн 2 жил /2017 он, 2018 он/

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.Гадаадын этгээд оролцох эрхгүй. 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаар 2019 оны сарын 04 дүгээр сарын 05 -ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар нэвтэрч цахим хэлбэр (PDF)-ээр илгээнэ.

 

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, 5 давхар, 503 тоот

Харилцах албан тушаалтан: Д.Бодьцэцэг Утас: 70118585-564