“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 2018 ОНЫ ХАГАС ЖИЛД УЛСЫН ТӨСӨВТ 216.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 2018 ОНЫ ХАГАС ЖИЛД УЛСЫН ТӨСӨВТ 216.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 2018 ОНЫ ХАГАС ЖИЛД УЛСЫН ТӨСӨВТ 216.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ


 

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр компанийн цаг үеийн асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өглөө.

Компани 2018 оны хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2018 оны батлагдсан төсвийн орлого 1.26 их наяд төгрөгийн 78 хувийг бүрдүүлж, улсын төсөвт 2018 онд төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгнөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлж, компани 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Нүүрсний үнийн бодлогын хувьд "Чалко Трейдинг Хонгконг” компанитай зах зээлийн эрсдэл, үнэ уналтаас хамгаалсан суурь үнийн зохицуулалтыг тохиролцож, 59.33 ам.доллар байсан үнийг 61.0 ам.доллар болгон өсгөж, бусад нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 68 ам.доллараас 70 ам.доллараас дээш үнээр тогтоосон нь орлогыг нэмэгдүүлж, ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Хагас жилийн хугацаанд 5,1 сая.тонн нүүрс, 25,5 сая.кубметр уулын цул хөдөлгөж, 6.8 сая.тонн нүүрс экспортолж, нөөцийн болон ашиглалтын хайгуулын 63000 мянган тууш метр ажил гүйцэтгэж, 2018 оны 07-р сарын 02-ны өдөр "Дөчин сая дахь тонн” нүүрсээ олборлосон түүхэн амжилт үзүүллээ.

Компани 2018 онд ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг 5 дахин өсгөж, ХАБ-ын урамшууллыг 5 хувиар нэмж, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг 2 дахин өсгөсөн зэргээр уурхайчдын хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилласан.

Дэд бүтэц, тээврийн ажлын хүрээнд уурхайн спорт заалыг шинээр ашиглалтад оруулж, 8.2 км хатуу хучилттай авто замын ажлыг эрчимжүүлж, шинээр баригдах кемп, оффис, лабораторийн барилгын зураг, төслийг дуусгаж, "Тээврийн хариуцлага”-ын гэрээг 99 компанитай байгуулж, жолооч нарт зориулсан "Тээвэр ложистикийн төв” байгуулах ажлыг эхлүүлж, хагас жилийн байдлаар 6.8 сая тонн нүүрсийг 7256 тээврийн хэрэгслэлээр, 100 мянга гаруй удаагийн рейсээр гүйцэтгэн экспортолж, төлөвлөгөөг 57 хувиар давуулан биелүүлсэн амжилтыг үзүүлсэн.

Дэлхийн хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар ОУ-ын аудитын итгэмжлэгдсэн байгууллагаар аудит хийлгэх, санхүүгийн болон хуулийн зөвлөхүүд, хөрөнгийн биржүүдтэй хамтрах ажлыг эхлүүлж, 1072 хувьцаа эзэмшигч 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг бүртгэж, нийтийг мэдээллээр хангах "Хувьцаа мэдээллийн төв”-г байгуулан 6750 иргэнд хувьцааны талаарх мэдээлэл, 7200 иргэнд 1800-1072 утсаар зөвлөгөө өгч, 393 иргэнийг сургалтад хамруулан, бүртгэлийн дансыг нь нээн өгч, 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын тамгын газруудтай хамтран ажиллаж байна.

2018 оны 5-р сард Өмнөговь аймагтай байгуулсан гэрээнд шинээр сургууль, цэцэрлэг барих, гудамж, талбай тохижуулах, авто зам барих, Цогт-Цэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэх зэрэг ажлуудад зориулж 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн, мөн уурхайн бүсэд "Эрдэнэс-Эко уурхай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 33.392 мод тарьж, 2.3 га газрыг зүлэгжүүлж, Ногоон говь байгуулах зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлж, үр дүн гаргаж эхэлсэн.