ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: _2018 оны 07 сарын 30-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн ажилчдын өвлийн ажлын хувцас нийлүүлэгчийгсонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: R-ЭТТ/201802294

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн ажилчдын өвлийн ажлын хувцас–ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг авна уу.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

ü Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны борлуулалтын орлогын дундаж нь 100,000,000 (нэг зуун сая) төгрөгөөс багагүй байна.

ü Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгосон тендерийн үнийн 30%-аас багагүй байх.

ü Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын

 

Тендерийн хамт 3,500,000 (гурван сая, таван зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[1] ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг (өнгө, загвар,материал)доорх хаягаар авч болно.

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1 дүгээр хороо, Жигжиджав-8,

Финанс төв, 1 давхар 106 тоот,

Утас: 70118585 дотуур утас-107

 



[1] Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.