ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018 оны 07 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

 

1."Эрдэнэс-Тавантолгой” ХК-нд Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201802221 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Татварын харилцаатай холбоотой үүссэн маргаанд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил болно.

 

3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

3.1. Зөвлөх багийн танилцуулга ирүүлэх.

3.2. Багийн ахлагч нь хууль зүйн шинжлэх ухааны магистр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй хуульч байх бөгөөд хуульчийн гэрчилгээ авснаас хойш татварын харилцаатай холбоотой хэрэг маргаанд оролцож байсан 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх ба нотлох баримт ирүүлэх.

3.3. Багийн 1 гишүүн татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн байх ба гэрчилгээ авснаас хойш тухай чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна. Нотлох баримт ирүүлэх.

4.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 08 сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар2018 оны 08 сарын 13-ны өдрийн 09:00 цагаас өмнөирүүлнэ үү.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 1-р давхар, 106 тоот.

Утас: 70118585-107