Тендерийн урилга

Огноо: 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр

Төслийн нэр, дугаар: Тос, тосолгооны материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах


R-ЭТТ/201802154

1. "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Тос, тосолгооны материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

2. Тендерийн баримт бичгийгhttps://tender.gov.mn цахим хаягаар авч болох ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.

3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:

818885 /Найман зуун арван найман мянга найман зуун наян тав/ төгрөг

4.Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны борлуулалтын орлого нь

тендерийн үнийн дүнгээс багагүй байх.

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгосон тендерийн үнийн 30%-аас багагүй байх

 

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аудитын тайлан, дүгнэлтийн хамт /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/

5. Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас https://tender.gov.mn/ цахим хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутанд доорх хаягаар нээнэ.

Дотоодын давуу эрх олгохгүй.

 

 

Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг

доор дурдсан хаягаар хандан авч болно.

 

 

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1 дүгээр хороо, Жигжиджав-8,

Финанс төв, 1 давхар 102 тоот,

Утас: 70118585 дотуур утас-106

Факс:70118464

Холбоо барих: Ж.Амгаланбаяр