“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ


2018 оны 07 дугаар сарын Улаанбаатар хот 17-ны өдөр

"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн төв оффист IPO хариуцсан багийн ахлагч (1), IPO хариуцсан шинжээч (1) ажлын байруудад ажилтан тус тус сонгон шалгаруулж авна.

1.IPO ХАРИУЦСАН БАГИЙН АХЛАГЧ-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Чиг үүрэг хариуцсан захирлын удирдлаган дор компанийн хувьцааг гадаад, дотоодын зах зээл дээр гаргах, бүртгүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн хэрэгжүүлэх, санхүүгийн төрөл бүрийн хэрэгслийг ашиглан компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, түүнчлэн сайн засаглалын үндсэн зарчмуудыг хангах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр судалгаа тооцоо хийх, дүгнэлт гаргаж, санал боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

  • Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр буюу түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүү, үнэт цаасны зах зээлийн холбогдолтой шинжилгээ, судалгаа хийх арга зүй эзэмшсэн байх;
  • Тоон баримт, мэдээ мэдээлэл дээр анализ хийх, дүгнэлт, тайлан гаргаж, түүнийг үндэслэн санал боловсруулах чадвартай;
  • Санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулж буй Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын стандарт, дүрэм журмын талаар зохих түвшний мэдлэгтэй, түүнийг хэрэглэж байсан практик туршлагатай;
  • Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, бичиг баримт боловсруулах ур чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай байх бөгөөд Санхүү, эдийн засгийн чиглэлээр гадны байгууллага, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

2.IPO ХАРИУЦСАН ШИНЖЭЭЧ-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн хувьцааг гадаад, дотоодын зах зээл дээр бүртгүүлэх, ирээдүйд нэмж үнэт цаас гаргах замаар компанийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхтэй холбоотой бүхий л төрлийн үйл ажиллагааг төр засаг, компанийн удирдлагын зүгээс баримталж буй бодлого, чиглэлд нийцүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа тооцоо хийх, дүгнэлт гаргаж, санал боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

  • Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын бакалавраас дээш зэрэгтэй;
  • Санхүү, үнэт цаасны зах зээлийн холбогдолтой шинжилгээ, судалгаа хийх арга зүй эзэмшсэн байх;
  • Тоон баримт, мэдээ мэдээлэл дээр анализ хийх, дүгнэлт, тайлан гаргаж, түүнийг үндэслэн санал боловсруулах чадвартай;
  • Санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулж буй Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын стандарт, дүрэм журмын талаар зохих түвшний мэдлэгтэй, түүнийг хэрэглэж байсан практик туршлагатай;
  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, бичиг баримт боловсруулах ур чадвартай;
  • Санхүү, эдийн засгийн чиглэлээр гадны байгууллага, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Багаар ажиллах чадвартай бөгөөд үнэт цаасны зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2018 оны 07 дугаар сарын 31ий дотор "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

  • "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн анкетыг www.erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
  • Товч намтар

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/