“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

 

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот

"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн (3), Уулын хэлтэст Тэсэлгээний инженер (1), төв оффист Дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн албанд Төслийн ахлах инженер (1), Барилгын инженер (1), Автозамын инженер (1)-ийн ажлын байруудад ажилтан тус тус сонгон шалгаруулж авна. Иймд тус компанийн хүний нөөцөд бүртгэлтэй иргэд болон шинээр материал өгч сонгон шалгаруулалтад орох иргэд 2018 оны 7 дугаар сарын 23ы дотор "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд бүртгүүлнэ үү.

1.Уурхайн ХАБЭАБОХ-т ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН-ий ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны чиглэлийн хууль тогтоомжийн дагуу ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангуулж, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгон хэвшүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн ашиглалт, механикийн эсхүл ХАБЭА-н чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой байх;
  • ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ил уурхайн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Ажлын талбарт бодит манлайллыг үзүүлж, шинэчлэл хийх чадвартай байх;
  • ХАБЭАБО-ны холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын мэдлэг чадвартай;
  • Ослын судалгаа болон эрсдлийн үнэлгээ хийх чадвартай;
  • ХАБЭАБО болон Олон улсын OSHAS 18001, ISO 14001 стандартын талаар мэдлэгтэй;
  • Уул уурхайн болон техникийн мэдлэг сайтай тухайн чиглэлээр бусдад заавар зөвлөгөө өгөх чадвартай байх 

2.Уулын хэлтэст ТЭСЭЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Уурхайн дунд, богино хугацааны төлөвлөгөө, зураг төсөл, тайлан болон бусад холбогдох төсөл, төлөвлөлтүүдийн боловсруулалт, хэрэгжилт зэргийн өрөмдлөг тэсэлгээний ажилтай холбоотой бүхий тооцоо, судалгаа, төлөвлөлт, тайлангийн ажлуудыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн инженерийн (ашиглалт, маркшейдер) мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэхтэй байх;
  • Мэргэжлээрээ 2–оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай;
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай,
  • Баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой байх;
  • Бүтээлч, суралцах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй; 

3.Дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн албанд ТӨСЛИЙН АХЛАХ ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төлөвлөж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийн ажлыг зохион байгуулах
  • Төсөл хэрэгжих явцад Төслийн барилга байгууламжийг зураг төслийн шатнаас төслийн талбайд баригдаж дуусах хүртэл бүх үе шатанд хяналт тавих, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өдөр тутам мэргэжлийн удирдлагааар ханган,удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага:

  • Иргэний ба үйлдвэрлэлийн инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Мэргэжлийн программууд дээр ажилладаг байх /Autocad, Estimator/, барилгын зураг уншдаг байх;
  • Төслийн ТЭЗҮ боловсруулах ажилд оролцон энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож байсан туршлагатай байх;
  • Төслийн ажилтнуудад зөвөлгөө өгөх чадвартай байх;
  • Бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой санхүү, эдийн засаг, инженеринг, техник, технологи, байгаль орчин, нийгэм, байгууллагуудын хөгжлийн талаар өргөн мэдлэг, мэдээлэлтэй, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлсэн туршлагатай байх;
  • Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах мэдлэг, чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай;
  • Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.

4.Дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн албанд БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг Барилга угсралтын ажлын төлөвлөлт, явц, гүйцэтгэлд инженерийн хяналт тавьж мэргэжлийн ажилтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах.

Тавигдах шаардлага:

  • Барилгын инженерийн мэргэжлээр бакавлавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Барилгын зураг төсөв, иргэний ба үйлдвэрийн барилга угсралтын чиглэлээр 4-с доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх;
  • Мэргэжлийн барилгын зургийн болон тооцооны программууд AutoCAD,Lira, EstimatorPro болон Компьютерийн хэрэглээний программууд дээр сайн ажиллах чадвартай байх;
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Төсөв тооцоо гаргах чадвартай байх.

5.Дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн албанд АВТО ЗАМЫН ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг:Авто замын барилга угсралтын ажлын төлөвлөлт, явц, гүйцэтгэлд инженерийн хяналт тавьж мэргэжлийн ажилтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах.

Тавигдах шаардлага:

  • Авто замын инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 4-с доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
  • Асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой, идэвхи санаачлагатай;
  • Компьютерийн хэрэглээ, төсвийн болон зураг төслийн программууд дээр ажилладаг байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.

Нээлттэй ажлын байрыг сонирхож буй иргэд дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ.

  • "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн анкетыг www.erdenestt.mn сайтаас татаж, бөглөх
  • Товч намтар

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/

 

 

СУРГАЛТ, СУДАЛГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА