Тендерийн урилга

 

Огноо: 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Уурхайд хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын нэр: ЭТТ/201801052

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Уурхайд хамгаалах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь дараах нэрээс бүрдэнэ. Үүнд:

Хамгаалах хэрэгсэл

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:

1,066,320 / нэг сая жаран зургаан мянга гурван зуун хорин / төгрөг

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 онд нийт борлуулалтын орлого нь оролцож буй багцын санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

3.Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт /нотариатаар баталгаажсан байх/

Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутанд "Эрдэнэс-Таван толгой” ХК, Финанс төв, 1 давхарт 101 тоот хурлын өрөөнд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг

доор дурдсан хаягаар хандан авч болно.

 

"Эрдэнэс -Тавантолгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1 дүгээр хороо, Жигжиджав-8,

Финанс төв, 1 давхар 106 тоот,

Утас: 70118585 дотуур утас-106

Факс:70118464