НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА СШ дугаар: 2019-03-OX

НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА СШ дугаар: 2019-03-OX

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж 200,000 тонн исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Чанарын дундаж үзүүлэлт:

Нүүрсний төрөл

Total Moisture (Ar)

Ash (db)

Volatile Matter (daf)

Sulphur (db)

CV (ar)

Исэлдсэн нүүрс

8.27

16.98

28.18

0.53

5,918

Хэмжээ: 200,000 тонн буюу түүнээс дээш

Сонгон шалгаруулалтын доод үнэ: 13.9 ам.доллар

Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 50%

Ачилтын хуваарь: Сар бүр 30,000-50,000 тонн

Барьцаа төлбөр: 200,000 ам.доллар /Тонн тутмын 1 ам.доллар/


Бүрдүүлэх материал:

1.Хамтарч ажиллах албан хүсэлт

  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал
  • Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл,
  • "Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх
  • Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулахыг зөвшөөрсөн эсэх

2.Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд

  • Монгол улсаас нүүрс экспортлож байсан, эсэх

3.Тээвэрлэгч компанийн мэдээлэл

  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө

4.Бизнес төлөвлөгөөний хураангуй

  • Зах зээлийн судалгаа
  • Борлуулалтын төлөвлөгөө
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө

5.Маягт.02-ийг бөглөсөн байх.


Материал хүлээн авах хугацаа: 2019-03-26-ны 17:30 цаг хүртэл

Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 909 тоот

Холбогдох утас: 70118585-ext.-203