ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түүхий эдийн тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ТТТ ХХК /201806028

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Түүхий эдийн тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь дараах нэрээс бүрдэнэ. Үүнд:

Түүхий эдийн тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь: 70,000,000 / далан сая / төгрөг

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жил /2016, 2017 он/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын нийт мөнгөн дүн нь 1,400,000,000 төгрөгөөс багагүй байх

2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь:

Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

3.Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2017 оны жилийн эцсийн тайлан аудитаар баталгаажуулж, аудитын дүгнэлтийн

хамт/нотариатаар баталгаажсан байх/

Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 15 минутанд "Эрдэнэс-Таван толгой” ХК, Финанс төв, 1 давхарт 101 тоот хурлын өрөөнд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг

доор дурдсан хаягаар хандан авч болно.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1 дүгээр хороо, Жигжиджав-8,

Финанс төв, 1 давхар 106 тоот,

Утас: 70118585 дотуур утас-106

Факс:70118464