“Эрдэнэс-Тавантолгой” ХК 40 сая дахь тонн нүүрсээ олборлолоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 40 сая дахь тонн нүүрсээ олборлолоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 40 сая дахь тонн нүүрсээ олборлолоо

"Эрдэнэс-Тавантолгой” ХК Цанхийн уурхайгаас нийт 40 сая дахь тонн нүүрсээ 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр олборлосон түүхэн өдрийн мэндийг компанийн удирдлагуудын зүгээс нийт хамт олондоо хүргэж байна.

 

Компани 2011-2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Цанхийн Зүүн, Баруун уурхайгаас нийт 22,2 сая тонн нүүрс олборлож, 20 сая дахь тонн нүүрсээ экспортлож байсан бол дараагийн 20 сая тонн нүүрсийг 2 жилийн хугацаанд 3 дахин илүү хүчин чадлаар ажиллаж олборлосноор 40 сая тоннд хүргэсэн амжилттай ажиллаж байна.

Ажлыг нугалж, амжилтыг дагуулж буй нийт ажилтнууддаа үр дүнгийн урамшуулал болгон 500 мянган төгрөгийг"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын шийдвэрийн дагуу улсын баяр наадмын өмнө олгохоор болсныг дуулгахад таатай байна.

Түүхэн амжилтын бүтээл 40 сая дахь тонн нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн оператор Батчулууны Мөнхбат САТ-390#1 номерийн экскаватораар ухаж ачсан бол Галиравийн Эрдэнэбаяр TR-100#14 номерийн автосамосвалаар ачуулж тээвэрлэсэнд хамт олных нь зүгээс онцгойлон баяр хүргэе.

Компанийн хамт олон 2018 оны гүйцэтгэлээр 1,2 их наяд төгрөгийн гүйцэтгэлийн орлоготой, 530 орчим сая ам.долларыг улсын төсөвт бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд хагас жилийн байдлаар харахад борлуулалтын орлого 100 хувиас илүү биелэгдэх боломжтой байгаа юм.

Нийт хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!