ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

Огноо: 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр

Нэр: Эрдэнэс-Таван толгой” ХК-д Ус татах шугам хоолойн Техник-Эдийн засгийн үндэслэл боловсруулах ЭТТ/201802200 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт /цахим/

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь "Ус хангамжийн системийн Техник-Эдийн засгийн үндэслэл боловсруулах” зөвлөх үйлчилгээүзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зорилго:

Тавантолгойн уурхайн нүүрсийг боловсруулж ашиглахын тулд Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутагт байрлах Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос усыг нийлүүлэх ус хангамжийн системийн Техник-Эдийн засгийн үндэслэл боловсруулах.

 

Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

·Компанийн танилцуулга ирүүлэх

·Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх

·Холбогдох тусгай зөвшөөрлийг нотариатоор баталгаажуулан ирүүлэх

·Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Татварын байгууллагын цахим тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Харъяа дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт ирүүлэх/Тендер зарласан өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлэх

·Сүүлийн 3 жилийн аль нэг жилд Ус татах шугам хоолойн системийн Техник-Эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх /хүснэгтээр дэлгэрэнгүй ирүүлнэ/

·Сүүлийн 3 жилийн аль нэг жилд ижил төстэй зөвлөх үйлчилгээ хийсэн гэрээний хуулбар нотариатаар баталгаажуулан ирүүлэх.

·Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын талаарх мэдээлэл ирүүлэх.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 1-р давхар, 104 тоот.

Утас: 70118585-104

Холбоо барих ажилтан:

С.Ганхүү