“МЭРГЭЖИЛТЭН” ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

“МЭРГЭЖИЛТЭН” ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА


"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтэст "Мэргэжилтэн” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

·Эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй байх

·Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

·Монгол болон англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх

·Анализ хийх чадвартай байх

·Шинэ зүйл сурах эрмэлзэлтэй байх

·Уртасгасан болон ажлын бус цагаар ажиллах боломжтой байх

·Харилцааны соёлтой, багаар хамтран ажиллах чадвартай байх

·Санхүүгийн тооцоолол хийх чадвартай байх

·Ашиг сонирхлын зөрчилгүй, ёс зүйн өндөр зарчимтай байх

 

Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн гэрчилгээтэй бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2019 оны 03 дугаар сарын 28-ны дотор "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

·"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн анкетыг erdenestt.mnсайтаас татаж, бөглөх

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 303 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/