ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Үйлчилгээний зориулалттай автоцистерний сэлбэг, эд анги нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201805316

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Үйлчилгээний зориулалттай автоцистерний сэлбэг, эд анги нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

\ Жич: Дээрх нийлүүлэх бараа материалыг Захиалагчийн гаргасан тоо хэмжээ, хуваарийн дагуу шаардлагатай үед нийлүүлэх\

 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 онуудын жил тус бүрийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 50%-иас багагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Төсөвт өртгийн 30%-с багагүй байна.

3.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2016 он, 2017 он

4.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт

5.Тендерийн баталгааны дүн 2 100 000 /Хоёр сая нэг зуун мянга/ төгрөг.

Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

 

Тендерийг 2018оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын16-ны өдрийн 11 цаг 10 минутад "Эрдэнэс-Таван толгой” ХК ,Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.

 

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7011-8585 дотуур утас-106