ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

2018 оны 06 сарын 11

 

Таван толгой ордын бусад хэсгийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахЭТТ/201801003 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Таван толгой ордын бусад хэсгийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж /2015, 2016, 2017/ нь 7,500,000,000 /Долоон тэрбум таван зуун сая/ төгрөгнөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон аудитын тайлан /нотариатаар баталгаажуулсан байх/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардахгүй

 

Тендерийн хамт 186,900,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг2018 оны 07 сарын 17-ны өдрийн 10 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулах газрын Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 сарын 17-ны өдрийн, 10 цаг 50 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодны давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

 

"Эрдэнэс-Тавантолгой ХК”, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж – 8, Финанс төв, Улаанбаатар-15160, 70118585-/104/, Худалдан авалт, ханган нийлүүлэлт хариуцсан мэргэжилтэн О.Бат-Амгалан