Уул уурхайн том төслүүдээ Торонтод танилцууллаа

Уул уурхайн том төслүүдээ Торонтод танилцууллаа

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн 87 дахь чуулга уулзалт Канадын Торонто хотноо 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр эхэллээ.

Монгол Улс 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Эрдэнэс Монгол ХХК-ийн төлөөлөл оролцож байна.

Уул уурхайн салбарынхны нэр хүнд бүхий олон улсын энэхүү чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож буй бөгөөд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас үзэсгэлэнгийн бүхээг ажиллуулан компанийн талаар мэдээлэл өгч байна.

PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавьж, "Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, "Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн талаар компанийн төлөөлөл мэдээлэл өглөө.

Уул уурхайн том төслүүдээ Торонтод танилцууллаа