Шилдгүүдэд “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгийг нь гардууллаа

Шилдгүүдэд “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгийг нь гардууллаа

 

 

Шилдгүүдэд "Найрамдал” зусланд амрах эрхийн бичгийг нь гардууллаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан "Аз жаргалтай гэр бүл” сарын аяныг зохион байгуулсан билээ. Уг аяны хүрээнд "МИНИЙ ГЭР БҮЛ” сэдэвт гар зургийн болон зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулж, Олон Улсын хүүхдийн "Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр 12 хүүхдийг шагнасан юм.

Энэхүү эрхийн бичгийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шагналын эздэд нь гардуулсан бөгөөд Захиргаа, Удирдлага хариуцсан газрын захирал Д.Энхболд, Захиргааны хэлтсийн дарга Х.Батсайхан, Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Ганзориг нар хүүхдүүдийг хүлээн авч уулзан, идэвхтэй оролцсон хүүхэд багачуудад эрүүл энх, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.