“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ТУХАЙ

"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст 14 хоног ажиллаж, 14хоног амрах хуваарьтайгаар ажиллах Хэлтсийн дарга (1), Аюулгүй ажиллагааны ахлах сургагч (1), Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн (1), Уулын хэлтэст Ашиглалтын ерөнхий инженер (1), Төлөвлөлтийн инженер (1)-ийн ажлын байруудад ажилтан тус тус сонгон шалгаруулж авна.

1.ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЭЛТСИЙН ДАРГА-ын ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хөтөлбөр, бодлого, стратегийг хууль эрх зүйн хүрээнд нийцүүлэн компанийн үйл ажиллагаатай уялдуулан боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бий болгон ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн ашиглалт, механикийн эсхүл ХАБЭА-н чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой байх;
  • ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн байх;
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ил уурхайн чиглэлээр ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил нь удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах өндөр чадвартай;
  • Ажлын талбарт бодит манлайллыг үзүүлж, шинэчлэл хийх чадвартай байх;
  • ХАБЭАБО-ны холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын мэдлэг чадвартай;
  • Ослын судалгаа болон эрсдлийн үнэлгээ хийх чадвартай;
  • ХАБЭАБО болон Олон улсын OSHAS 18001, ISO 14001 стандартын талаар мэдлэгтэй;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Уул уурхайн болон техникийн мэдлэг сайтай тухайн чиглэлээр бусдад заавар зөвлөгөө өгөх чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл:

· Гадаадын иргэн байж болно.

 

2.АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АХЛАХ СУРГАГЧ-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны талаар баримтлах бодлого, уурхайн үйл ажиллагааны онцлогт тохируулсан сургалтыг удирдан зохион байгуулах, ХАБ-ын дүрэм, журмыг танилцуулах, аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол зохион байгуулж, улмаар тэдний мэдлэг, мэргэжлийг сайжруулж ажиллах.

Тавигдах шаардлага:

·Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

·Заах арга зүйн чиглэлээр 3 -аас дээш жил ажилласан туршлагатай байх;

·Сургалтын хөтөлбөр, материал боловсруулах, сургалт удирдан зохион байгуулж байсан туршлагатай байх;

·Танхимын болон онлайн сургалтад ашиглах материалыг төрөл бүрийн программ хангамж (танилцуулга, видео, фото зураг, графикийн программууд, вэб программууд) ашиглан боловсруулах чадвартай байх;

·Илтгэх чадвар, заах арга зүй эзэмшсэн;

· Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйнболон хууль эрх зүйн хэрэгжилтийн талаар мэдлэгтэй байх;

  • Ослын судалгаа болон эрсдлийн үнэлгээ хийх чадвартай;
  • ХАБЭАБО болон Олон улсын OSHAS 18001, ISO 14001 стандартын талаар мэдлэгтэй;

·Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн мэдлэг, мэдээллээ олж авах түвшний гадаад хэлний мэдлэгтэй байх;

·Идэвх, санаачилгатай, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх.

 

3.ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН-ий ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны чиглэлийн хууль тогтоомжийн дагуу ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангуулж, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгон хэвшүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн ашиглалт, механикийн эсхүл ХАБЭА-н чиглэлээр мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой байх;
  • ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ил уурхайн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Багаар ажиллах, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Ажлын талбарт бодит манлайллыг үзүүлж, шинэчлэл хийх чадвартай байх;
  • ХАБЭАБО-ны холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын мэдлэг чадвартай;
  • Ослын судалгаа болон эрсдлийн үнэлгээ хийх чадвартай;
  • ХАБЭАБО болон Олон улсын OSHAS 18001, ISO 14001 стандартын талаар мэдлэгтэй;
  • Англи хэлний мэдлэгтэй;

·Уул уурхайн болон техникийн мэдлэг сайтай тухайн чиглэлээр бусдад заавар зөвлөгөө өгөх чадвартай байх

 

4.Уулын хэлтэст АШИГЛАЛТЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн технологийн процесст мөрдөгдөж байгаа бүх паспорт, горимуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өдөр тутам мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах.

 

Тавигдах шаардлага:

 

· Уулуурхайн ашиглалтын инженер, технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

· Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн байх;

  • Мэргэжлээрээ 6-аас дээш жил ил уурхайн чиглэлээр ажилласан, үүнээс 2-оос доошгүй жил нь удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, баримт бичиг боловсруулах өндөр чадвартай;
  • Ажлын талбарт бодит манлайллыг үзүүлж, шинэчлэл хийх чадвартай байх;
  • Уулын олборлолтын явц, чанар, хугацаанд хяналт шинжилгээ, үнэлгээг хийх;
  • Олборлолтын арга технологийг сайжруулах санал, зөвлөгөө боловсруулах;
  • Ил уурхайн ашиглалтын ажлыг удирдан, зохион байгуулах, удирдах;
  • ХАБЭАБО-ны холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын мэдлэг чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой байх;

 

5.Уулын хэлтэст ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР-ийн ажлын байранд тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Уурхайн богино хугацааны төлөвлөгөө, зураг төсөл, тайлан, бусад холбогдох төсөл, төлөвлөлтийн боловсруулалт, түүний хэрэгжилт зэргийг уурхайн технологитой холбоотой бүхий тооцоо, судалгаа, төлөвлөлт, тайлангийн ажлуудыг гүйцэтгэх.

 

Тавигдах шаардлага:

 

· Уулуурхайн ашиглалтын инженер, технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

· Дипломын голч дүн 3.0-с дээш байх;

· Уул уурхайн төлөвлөлтийн Micromine, Minex мэргэжлийн программ дээр ажиллах чадвартай;

· Харилцааны болон багаар ажиллах чадвартай;

· Хөдөө, орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай;

· Бүтээлч, суралцах чадвартай, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй;

· Нүүрсний ил уурхайн төлөвлөлтийн инженерээр ажиллаж байсан туршлагатай;

· Англи хэлний мэдлэгтэй.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлж 2018 оны 06 дугаар сарын 04ий дотор "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Сургалт, судалгаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

•"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн анкетыг www.erdenestt.mn сайтаас татаж, бөглөх

•Товч намтар

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджав-8, Финанс төвийн 307 тоот,

Утас: 976-70118585 /307, 310/